"2NE1" хамтлагийн гишүүн Монголд ирнэ

Zuv.mn
2024/08/23

Өмнөд Солонгос улсын алдартан Jung Ji Hoon-н буюу Rain нэрээр олонд танигдсан дуучин, ая зохиогч, бүжигчин, жүжигчин Монголд албан ёсны тоглолтоо хийх гэж буй билээ. Тоглолт есдүгээр сарын 15-нд HIT PARK-т болно.

Түүний тоглолтод 2NE1 хамтлагийн нэг гишүүн ирэхээр болжээ. Тоглолтыг зохион байгуулагч Evandis Entertainment тухайн уран бүтээлчийн нэрийг өнөөдөр /08.23/ зарлана гэж мэдэгдээд буй. 

“2NE1” хамтлаг 2009 онд байгуулагдаж, тухайн онд “Fire” нэртэй дуугаараа дебютээ хийж байсан бөгөөд түүнээс хойш "I Don't Care", "I Am the Best", "Lonely", "I Love" зэрэг олон шилдэг дуу гаргаж, к-поп урсгалын нэгэн том төлөөлөл юм. Тэд 2017 оноос хойш идэвхтэй уран бүтээл хийхээ больсон ба  өнгөрөгч долдугаар сард  эргэн ирж буйгаа мэдэгдэж, аравдугаар сард тохиох 15 жилийн ойгоороо Сөүлд, цаашлаад Японы Токио, Осака хотод тоглолтоо хийхээр төлөвлөж буйгаа зарласан билээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.154
    2024/08/26

    har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven

    Хариулах
  • 66.181.161.242
    2024/08/23

    Ene solongoschud mnggui yum u,bas juulchin newer boloh bolohgui hamtlag jujugchid irdeg bolj yadargatai yum be,solongoschudaarl dutav gej ,ednig or gazar toohguilde

    Хариулах