Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр /2024.09.16/ багшийн хомсдолыг нөхөх зорилгоор багшлах эрх олгох журамд өөрчлөлт оруулсан талаараа мэдээлэл хийлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Энэ журам багшийн хомсдолыг нөхөх зорилготой. Улсын хэмжээнд 4200 орчим багшийн орон тоо дутагдалтай байна. Англи хэл 11 хувь, физик 10 хувь, хими 10 хувь, технологи 9 хувь, математикийн багшийн хомсдол өндөр байна. Бид бол зөвхөн гудамжинд явж байгаа хүнийг 45 хоногийн курсээр сургана гэсэн юм байхгүй. Тухайн дурдсан хичээл дээр гадаад, дотоодын нэртэй сургуулийг голч нь 2.7 буюу 80-аас дээш хувийн үнэлгээтэй төгссөн хүмүүсийг багшаар ажиллаач ээ гэж урьж байгаа юм.
Хоёр жил химийн багшгүй явж байгаа сургууль бий. Энэ журмаар бид багшлах эрх олгоно. МУИС-ийг химичээр төгссөн хүн цагаар химийн багш хийж болно. 4-5 жил багшлаад үндсэн багш болъё гэвэл тусгай шаардлага тавина, хувирахгүй. Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш сургуулийн удирдлагатай уулзаад явж байна. Удирдлагуудын зүгээс “Багшийн хомсдолыг яаралтай шийдээд өгөөч. Өмнө нь багшийг сонгон шалгаруулж авдаг байсан бол одоо ирсэн болгоныг шууд авч байна, өөр ямар ч алга” гэж ярьж байна.
Ур чадварын хомсдол их байна. Бүх салбарын мэргэжилтнүүдийн академик мэдлэг, ур чадварыг боловсролын салбарт шингээмээр байна. Үнэхээр сайн физикч юм бол гэрээтээр заагаад өгөөч гэдэг юм ярьж байгаа. Судалгаа хийдэг, гадаад хэлээс эх сурвалжаа олоод хичээлдээ ашиглачихдаг хүмүүст энэ зах зээлийг нээмээр байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.212
Chadahgui chadbargui humuusiig yagaad said darga zahiral bolgood baina gedeg l sonin tuuntei chine adil sanagdah
Хариулах122.201.19.4
Төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй хэдэн жил болсоноос хамаарч академик мэдлэг, чадвар, хандлага алга болдог нь үнэн. 5-10 жил мэргэжлийн жил хийгээгүй хүн бараг эдгэчихсэн, мэргэжлийн номоо уншаад ч ойлгохгүй болсон байдаг. 15 жил ажиллаагүй хүн 12-р ангийн сурах бичиг уншиж үзээд ална ч гэж байгаа юмуу бүү мэд, бидний үеийнхээс өөр болж гэж ярьж байна лээ. 10 жилийн өмнөх мэдлэгээр өнөөдөр Z, альфа хүүхдүүдэд хичээл заана гэвэл хүүхдүүд нь багшдаа заах биз ээ. 3 дээд сургууль төгссөн, хятадад магистр хамгаалаад ирсэн дипломтой гэснээ өнөөдөр гал тогоонд угаагч, бэлтгэгч хийгээд зогсч байгаа хүн байж л байна, мэргэжлээрээ ажиллаач гэсэн чинь зориг зүрх дутаад, тэгээд ч хэцүү, одоо бүтэхгүй, мартсаан гэсэн.
Хариулах