Х.Нямбаатар: 10-р хорооллын иргэд ээ! Аравдугаар сарын нэгний дотор дулаан хангамжийг залгахаар ажиллаж байна

С.Гандэлгэр
2 цаг 49 минутын өмнө

Аравдугаар хороолол орчимд шугам хоолойн шинэчлэл хийгдэж байгаа. Цаг агаарын нөхцөл байдлаас болоод тухайн бүсийн иргэд дулаан хангамж ирэхгүй байгаа асуудлаар ихээхэн дургүйцлээ илэрхийлж байгаа бөгөөд энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Нийслэлийн иргэд ээ, 10-р хорооллын оршин суугчид аа

11 г, д магистралийн 2ф800мм голчтой шугамыг 1983-1984 онд ашиглалтад оруулсан байдаг. 40 жил ашигласан тус шугамын ашиглалтын хугацаа хэдийнэ дууссан учир гэмтэл үүсэх нь цаг хугацааны асуудал болсон.

Идэр есийн жавраар 10-р хороолол орчмын төдийгүй нийслэлийн иргэдийг тухгүйтүүлэхгүйн тулд бид тус шугамыг засаж байна. Нийтдээ 3,4 км үргэлжлэх тухайн шугамын 1,6 км трассыг энэ онд өргөтгөнө. Улаанбаатар хотын дулаан хангамжийн 30 хувийг дамжуулдаг тус шугамыг 2ф1000мм голчтой болгож өргөтгөснөөр 6200 гаруй өрхийг төвлөрсөн дулаан хангамжид нэмж холбох техникийн боломж бүрдэх юм.

Бид 2024.09.25 -10.01-ний өдрийн дотор дулаан хангамжийг найдвартай ажиллагаанд залгахаар ажиллаж байна. Та бүхэн минь тэвчээртэй хүлээж байгаад баярлалаа.

Ташрамд, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай. Ирэх жилүүдэд засвар шинэчлэлт хийхдээ дулаан хязгаарлахгүй, байнгын ажиллагаатай байлгахаар арга хэмжээ авч ажиллаж байна." гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.206
    1 цагийн өмнө

    Тэгээд хурдан дулаанаа өгөөчээ мань хөнжлийн хатгаа авчаад байнаа хурдлахгүй л бол балраад байна шүү даарахаараа эхнэрийхээ дээр гараал оцогнох юм хөлрөөл хатгаа чаачлаа.

    Хариулах