"Ковид19"-ийн шинэ хувилбар XEC-ийн талаар мэдвэл зохих зүйлс

Zuv.mn
2 цаг 5 минутын өмнө

Эрүүл мэндийн чиглэлээр дагнан бичдэг хэвлэлүүд "Ковид19" цар тахлыг үүсгэгч корона вирусийн шинэ хувилбар дэлхий  даяар тархаж байгаа талаар сүүлийн хоёр хоногт эрчимтэй мэдээлж байна. 

Шинэ хувилбарыг ХЕС гэж нэрлэж байгаа бөгөөд цар тахлыг үүсгэгч SARS-CoV-2 вирусийн омикрон хувилбартай илүү ойр гэнэ. Анх Германд бүртгэгдэж, улмаар Дани, Недерланд, Их Британид дамжсан. GISAID-ын хамгийн сүүлийн мэдээгээр, дэлхийн 28 улс, АНУ-ын 25 мужид халдварын тохиолдол гарчээ. Бид энэхүү шинэ хувилбарын талаар мэдээлэл цуглуулснаа хүргэж байна.      

Халдварлах чадвар SARS-CoV-2-оос илүү

Омикроны халдварлах чадвар анхны хувилбар болох SARS-CoV-2-оос илүү байсан бол ХЕС нь халдварлах чадвараараа омикроноос илүү гэнэ. 


XEC нь 2021 онд үүссэн өргөн тархсан хувилбар болох omicron-ийн нэг салбар юм. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь бага зэргийн шинж тэмдэг, амархан халдварладаг гэх мэт омикрон шинж чанартай байдаг. 

COVID-19-ийн вакцин XEC-ийн эсрэг үр дүнтэй юу?

АНУ-ын Теннесси дэх Вандербилт их сургуулийн Анагаах ухааны төвийн доктор Уильям Шаффнерын "NewScientist"-д өгсөн ярилцлагад дурдсанаар бол цар тахлын сүүлийн үеийн вакцинууд нь омикроны субвариантуудтай тэмцэхэд зориулагдсан тул XEC-ээс тодорхой хэмжээнд хамгаалах ёстой гэнэ. 
Тиймээс "Модерна" болон "Пфайзер"-ын вакциныг томуу, томуу төст өвчний өвлийн дэгдэлт эхлэхээс өмнө вакцин хийлгэхийг зөвлөж байгаа аж. Цар тахлын үед коронавирусийн халдвар томуу, томуу төст өвчний намар, өвлийн дэгдэлттэй давхацвал байдал хүндэрдэг байсан. Энэ байдал одоо ч хэвээрээ учраас FDA асуудалд шуурхай хандаж, ХЕС-ийн эсрэг вакцин тарих зөвшөөрлийг өнгөрсөн наймдугаар сарын 24-ний өдөр гаргаж өгсөн аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна