Эдийн засгийн чиглэлээр дагнан бичдэг Блүүмберг агентлаг өнөөдөр Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар ажиллаж буй Францын “Орано” группын талаар мэдээлэл бэлтгэж, дээрх байдлаар гарчиглажээ. Тодруулбал, Францын компани “Монголд хэрэгжүүлэх ураны төсөлд түшиглэн 2030 оноос цөмийн түлш бэлтгэж эхлэх боломжтой” гэж мэдэгдсэн юм байна.
“Орано” группын Монгол дахь төлөөлөгч Оливье Томайр дээрх мэдээллийг өгсөн бөгөөд мэдээлэлд төсөл бүрэн хэрэгжихэд таван жил шаардлагтай гэсэн утга гарч байгаа юм.
Монгол Улсын Их хурал “Орано”-той байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг энэ чуулганаар оруулж батлах төлөвтэй байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна