НҮБ-ын Ойрхи Дорнодын дүрвэгсдэд туслах агентлаг, НҮБ-ын Олон улсын шүүх 2024 оны Нобелийн "Энхтайвны" шагналыг хүртэх хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчид гэж тооцогдож байна. "Financial Times" энэ талаар мэдээллээ.
Энэ жил Нобелийн Энхтайвны шагнал хүртэх субъект байхгүй, дэлхий нийтээрээ асуудлыг шийдэх нэг ч олигтой алхам хийгдээгүй гэсэн байр суурь илэрхийлэх шинжээчид байгаа ч энэ нь асуудлыг шийдэх бус, үр дагаврыг нь арилгахад чиглэж ажилладаг байгууллагуудын боломжийг өсгөнө гэж үзэгсэд бас байгаа бололтой. Хэдийгээр Ойрхи Дорнодод асуудал шийдэх довитой шийдэл гараагүй ч энэ нь НҮБ-ын Ойрхи Дорнодын дүрвэгсдэд туслах агентлагийн ачааллыг эрс нэмж, хүчин чармайлт гаргахад хүргэсэн, багагүй амжилт ч олсон нь шагнал хүртэх үндэслэл болох аж.
Түүнчлэн, шагналд нэр дэвшигчдийн дотор Викилийкс цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж, тэрбумтан Илон Маск, НҮБ-ын ЕНБД Антониу Гутерриш, АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп, УАЦЭ-ийн ЕНБД асан Йенс Столтенберг нарын зэрэг олны танил хүмүүсийн нэр байгаа гэнэ.
Нобелийн Энхтайвны шагналтныг маргааш зарлана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна