МУГТ Э.Цэндбаатарын дараагийн тулаан ирэх арванхоёрдугаар сард товлогджээ. Тэрбээр өөөрөө энэ талаараа "WBC холбооны чансааны 25 руу орж ирлээ. Ойр, ойрхон тулалдах юм шиг байна. Ирэх тулаан арванхоёрдугаар сард товлогдсон" гэж мэдэгдсэн юм.
Тэрбээр чансаагаа 25 руу оруулснаар аваргын төлөө өрсөлдөх боломжийг дэнслэх боломжтой болж байна. Хэрвээ ирэх арван хоёрлугаар сард болох тулаанаа чансаа өндөр тамирчинтай товлож чадвал, мөн мэдээж хэрэг ялалт байгуулбал манай тамирчин 2025 ондоо багтаад, эс бол 2026 оны эхний хагаст аваргын төлөө тулалдах боломжтой.
МУГТ Н.Төгсцогт найман тулаан хийгээд чансааны 25-д орж, есөн тулааны дараа буюу 2018 оны нэгдүгээр сард чансааны 14 -т бичигдсэн. Улмаар дахин хоёр тулалдаад 2020 оны хоёрдугаар сард Гэри Расселтай аваргын төлөө тулалдсан юм.
Харин Э.Цэндбаатар 2023 оны хоёрдугаар сард анх АНУ-д тулалдсан гэхэд богино хугацаанд олон тулаан /2023 оны хоёрдугаар сар, дөрөвдүгээр сар, есдүгээр сар, 12 дугаар сар, 2024 оны хоёрдугаар сар, тавдугаар сар, аравдугаар сар/ хийж эхний 25 руу орж ирлээ.
Урд нь байгаа 24 тамирчны дотор Филиппиний алдарт Марк Магасаёо /№3/ байна. Энэ тамирчин Н.Төгсцогтын дараа Гэри Расселлтай тулалдаж ялж байсан юм.
Харин жингийн аварга нь монголчуудын эртний, эчнээ танил Робсон Консейсао гэдэг бразил нөхөр байна.
Бразил улс “Рио 2016” олимпоос боксын төрөлд анхны аваргаа өлгийдсэн. Харин монголчуудын хувьд гомдолтой үлдсэн. Манай боксчин Д.Отгондалай хагас шигшээд францын боксчинд ялагдсаны дараа “Бразилийн захиалга байж мэднэ” гэсэн яриа гарсан байдаг. Бразилчууд гайгүй хөгжүүлсэн жүдо, боксын тэмцээнийг нутагтаа хүлээж авахаараа ямар ч хамаагүй аргаар нэг аваргатай болохыг хичээдэг зантай.
Тиймээс хагас шигшээд үлдсэн Р.Консейсаогоо зүтгүүлж таарна, харин манай Оки түүнийг өмнө нь ялж байсан болохоор зайлсхийх зорилгоор манай хүнийг ялагдуулсан байх магадлал байгаа гэж спорт сонирхогчдоос эхлээд боксын холбооныхон хүртэл байр сууриа илэрхийлж байлаа. Францын боксчин техниктэй, сайн тамирчин байсан ч тэр тоглолтод бол манай тамирчин илүү байсан. Боксын спортын шүүлт мэргэжлийн тал руугаа өөрчлөгдөж, дайчин, шаргуу байдлыг үнэлдэг болчихсон байсан үе шүү дээ.
Үнэхээр ч манайхан дам байдлаар золиосонд явсан байх магадлал байсан юм. Учир нь мөнөөх Робсон Консейсао хагас шигшээд дэлхийн гурван удаагийн аварга Лазаро Альварест илт дээрэлхүүлсэн хэрнээ ялалт авсан. Улмаар Францын боксчныг ялж аваргалсан байдаг.
Д.Отгондалайд Кордова Кардины тэмцээнд ялагдаж, Риогийн олимпод булхайгаар түрүүлсэн Робсон Консейсао харин манай тамирчныг дээшээ гарч иртэл аваргаа хамгаалах нь их л эргэлзээтэй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.55
Odoo 28 oni olimpiin erh olj avah heregtei
Хариулах66.181.188.52
Олигтой тоглож чадахгүй хэвтэж яаж ч аврага болох вэ дээ Цэндбаатар минь,
Хариулах202.131.238.117
Чинийхээр ац минь бүх тулаандаа ялж, илт давуу тоглож байгаа нь олигтой тоглоогүй хэрэгүү. Хуцдаг халтар вэ