Орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд Улаанбаатар хотод орон сууц авахад нь зориулж дэмжлэг олгодог байсныг зогсоожээ. Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээнд "Улсын их хурлын 48 гишүүн орон сууц авах хүсэлт гаргажээ" гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарж, УИХ-ын Тамгын газраас няцаалт хийн анхаарал татаж байсан юм. Энэ асуудал олон нийтийн дургүйцлийг хүргэсэн учраас ийнхүү орон нутгийн болон орон сууцгүй гишүүдэд дэмжлэг үзүүлдэг уламжлалаа зогсоож байгаа бололтой.
Өмнөх Парламентын үед УИХ-ын нэр бүхий гишүүд орон сууц худалдаж авах зорилгоор дэмжлэг авч байсан юм. Тодруулбал, зургаан гишүүн тус бүр 50 сая төгрөгийн дэмжлэг авсан мэдээлэл ил болж байсан бөгөөд "Нүүрсний..." гэх хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нийслэлд авсан үнэтэй орон сууцныхаа төлбөрийн эх үүсвэрийг тайлагнахдаа “Маршал таун хотхонд дөрвөн өрөө байр авсан. Хуучин байраа 250 сая төгрөгөөр зараад УИХ-аас хөдөөгийн гишүүдэд 50 сая төгрөгийн дэмжлэг өгснийг нэмээд, Хаан банкны зээл, ах дүү нараасаа тусламж аваад төлсөн” гэж мэдэгдэж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.15.130
сдааааааааааааа
Хариулах