Н.Учрал: Том компанийн мэхэнд унахгүйгээр ард түмэн өгөөжөө хүртээд явах боломж бүрдүүлэхийг зорьж байна

Х.Батсайхан
2024/10/31

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар  Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж байна. 

Одоо гишүүд асуулт асууж, хууль боловсруулах ажлын хэсэг хариулж байгаа юм.
Энэ удаагийн хөрөнгө оруулалтын гэрээний онцлог нь, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ шиг хувь эзэмшихгүй, харин борлуулалтын орлогоос өсөн нэмэгдэх АМНАТ авдаг байдлаар байгуулахыг зорьж буй. 
 Францын "Орано" групптэй байгуулах ХОГ-г хариуцаж буй ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ талаар "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед Монгол Улс 34 хувь эзэмшсэн. Гэвч нөгөө тал менежментийн зардлаа өсгөөд, бүтээн байгуулалтын зардлаа өсгөөд ногдол ашиг авах хугацаа хойшилсон. Засгийн газар хэлэлцээр хийж, зарим өрийг хүчингүй болгож байж 2037 оноос ногдол ашиг ярих хэмжээнд болголоо шүү дээ. Тиймээс дахиж ийм асуудалд орохгүй тулд өгөөж хүртэх хэлбэрээ өөрчилья, түүнийгээ хуульд оруулж өгье гэж байгаа юм. Францтай байгуулсан гэрээний протоколд АМНАТ-ыг өндөр байж болох заалт орсон. Гэтэл манайд байгаа хуульд АМНАТ-ыг 5 хувиас хэтрэхгүй байхаар заачихсан. Тиймээс эхлээд хуулиа баталья, дараа нь гэрээгээ хуулийнхаа дагуу хийгээд явдаг жишиг рүү оръё гэж байгаа юм" гэсэн байр суурийг илэрхийллээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.106.92
    2024/10/31

    АМНАТ өндөр байх нь хэрэгтэй. Гадаад ч бай дотоод ч бай адил байх ёстой. Ялгаварлаж таарахгүй. Монголын ард түмний баялаг тул хэдий хэмжээнд байхыг ард түмнээс асуух хэрэгтэй.

    Хариулах
  • 45.117.35.35
    2024/10/31

    Зардалд нь яагаад Монголын тал хяналт тавьдаггүй юм бэ харин ч маш хатуу хяналт тавих ёстой бишүү зардлаа өсгөөд байдаг гэж яаж хэлж чадаж байнаа 51 ээс дээш хувь авах ёстой хуулиудаа бүгдийг өөрчил хувьд газрын хэвлийн баялгыг өгөдөгөө зогсоо ашигт малтмалын хуулин дахь хувьд өгөх зохицуулалтыг хуулиас ав малынхаа бэлчээргүй болтол уул уурхайг ухуулж байна ухуулаад тухайн орон нутагын иргэд аж ахуй нэгжүүдэд ямар ч ашиггүй ийм гэрээгээ зас уранаар оролдох хэрэггүй л юм шигээ

    Хариулах