Монгол Улс хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиа шинэчлэх ажлыг эхлүүлээд байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Хуульзүйн яамнаас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг эхний байдлаар боловсруулаад байгаа бөгөөд одоогоор олон нийтэд ил болоогүй, шинэчлэх, сайжруулах ажил үргэлжилж буй. Түүнчлэн УИХ-ын даргын захирамжаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг А.Ганбаатараар ахлуулан байгуулж, Л.Мөнхбаясгалан нарын гишүүд багтаад байгаа юм. Энэхүү ажлын хэсгийн хоёр дахь хуралдаан өчигдөр Төрийн ордны "Их эзэн Чингис хаан" танхимд болсон юм. Хуралд "Глоб интернейшнл" ТББ-ын тэргүүн, доктор Х.Наранжаргал тэргүүтэй салбарын төлөөллөөс гадна Канадын "Хууль ба ардчиллын төв" ТББ-ын тэргүүн Тоби Мендель оролцож, өөрийн санал сэтгэгдлийг хэлж, зөвлөмж өгсөн. Бид хурлын дараа ноён Тоби Мендельтэй уулзаж, зарим асуултад хариулт авснаа хүргэж байна.
-Манай салбарын гол хууль болох Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулах үйл явцад оролцож, зөвлөгөө өгч байгаа танд талархал илэрхийлье. Хуулийн төслийг уншиж үзээд танд ямар сэтгэгдэл төрсөн бэ. Хэвлэлийн эрх чөлөөг дээлдэг бусад улсын хуультай харьцуулахад хэр дөхүү болсон байна вэ?
-Хуулийн төсөлтэй танилцаад ихэд гайхаж, тааламжтай санагдсаныг эхлээд хэлье. Хуулийн төсөл эхний байдлаар миний бодсоноос маш сайн гарчээ. Гэхдээ, хуулийн төсөлд нэмэх ёстой зарим зүйл заалтууд байна. Засаж сайжруулах, илүү нарийн тодорхой болгох ч зүйл заалтууд байна. Яг одоо байгаа хувилбараараа батлагдвал маш харамсалтай байх болно гэж хэлье. Харин Засгийн газар маш няхуур хандаад, шаардлагатай өөрчлөлт, сайжруулалтыг хийчих юм бол сайн хууль болно.
-Одоо боловсруулагдаж байгаа хуулийг та Үндсэн хуульд заасан “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх” эрхийг хангах зорилготой учраас хагас үндсэн хуулийн шинж чанартай байна гэсэн санааг илэрхийлсэн байсан. Тэгэхээр, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиа баталсны дараа бусад хуульд байгаа хэвэлэл мэдээлэл, сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбоотой зүйл заалтуудыг энэ хуульдаа нийцүүлж өөрчлөх ажил бас хийгдэх юм байна гэж ойлголоо. Зөв үү?
-“Бусад хуулиар зохицуулахгүй” гэсэн зохицуулалт орсон учраас энэ бол яах аргагүй суурь хууль буюу хагас-үндсэн хуулийн шинжтэй хууль гэж хэлж болно. Хуулийн цар хүрээ, далайц нь үг хэлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөний тухай учраас маш чухал хууль. Хэрвээ энэ шинж чанараа алдалгүй батлагдвал Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөг хангахад маш гавъяатай, нэн дэмжсэн хууль болно гэж бодож байна.
-Монголд төрийн нууц олж авсан сэтгүүлч Эрүүгийн хуулиар шийтгүүлж ял авсан тохиолдол гарсан. Олон улсад ийм асуудлыг хэрхэн мзохицуулдаг юм бол?
-Олон улсын хууль эрхзүйн хүрээнд бол төрийн албаны нууцыг Засгийн газар хадгалах үүрэгтэй. Хэвлэл төрийн нууцыг хадгалж хамгаалах үүрэг хүлээхгүй. Энэ бол цэвэр Засгийн газрын дотоод зохион байгуулалтын асуудал. Би нэг жишээ хэлье. АНУ-ын Тагнуулын төв газрын нууц мэдээллийг задруулсан Эдвард Сноудены хэргийг бүгд мэдэх байх. Тэрбээр задруулсан мэдээллээсээ зарим хэсгийг хэвлэл мэдээллийн байгууллагад дамжуулж амжсан бөгөөд “Вашингтон пост” тэргүүтэй хэвлэлүүд түүнээс олж авсан мэдээллээ нийтэлж, олон нийтэд хүргэсэн байдаг. Тэдгээр хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар ч хариуцлага хүлээгээгүй.
Э.Сноуден өөрөө Тагнуулын төв газарт гэрээгээр ажилладаг байсан учраас хагас-төрийн албан хаагч гэж үзэж, хариуцлага хүлээлгэх үндэстэй байж болох юм. Харин “Вашингтон пост” тэргүүтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар ч хариуцлага хүлээгээгүй, тийм хууль эрхзүйн үндэслэл байхгүй. Ер нь ийм л байдаг. Төрийн болон тагнуулын албаны нууц мэдээлэл хэвлэл мэдээллийн байгууллагын редакцид ирэх юм бол тэрийг задруулж болно. Энэ бол хэвлэл мэдээллийн хийдэг л ажлуудын нэг.
-Сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнд тэр нууцыг олж авсан байсан ч адилхан уу?
-Сэтгүүлч төрийн нууц мэдээллийг олж авахыг оролдох эрхтэй. Олж аваад, хадгалаад, бүр хэвлэн нийтэлсэн байсан ч төр нь нууцаа хадгалж чадаагүй л гэсэн үг. Төрийн албан хаагчид нь хуулиа биелүүлээд нууцаа хадгалсан бол сэтгүүлч тэр нууцыг олж авч чадахгүй.
Тэр нууц мэдээллийг олж авахдаа хууль зөрчөөгүй бол, өөрөөр хэлбэл, нууц мэдээлэл хагладагдаж байгаа албан гаүрын цонхыг хагалж ороод хулгайчихаагүй л бол хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулаад аливаа мэдээллийг олж авах эрхтэй. Сэтгүүлч олж авч чадаж байгаа бол төр нууцаа муу хадгалж байна гэсэн үг.
АНУ-аар жишээ авья л даа. ОХУ, БНХАУ-ын тагнуул, тусгай албад янз бүрийн технологи ашиглаад нууц мэдээллийг нь олж авахыг оролдож байгаа шүү дээ. АНУ-ын төр тэднээс нууцаа хамгаалах үүрэгтэй. Сэтгүүлч бол наад захын хэрэг. Сэтгүүлчээс нууцаа хамгаалж чадахгүй бол Хятадаас яаж нууцаа хамгаалах юм бэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.64
Manai Erunhii Said - Urgshaa China Yavsaa Hugjiliin - iinhuu " Galt - Tergendee " Hamtdaa suuj Yavaa shuu ! Yu nuuh bilee - " Nogoon Avtobus - Turiin Nuutst baisan biluu " Green Bus " Talaar emuu ? Yag yu ve ?
Хариулах103.57.95.136
Яг тийм хэвлэл мэдээллийн 30 гаруй байгууллага хятадын байгууллагатай хаалтын гэрээтэй яаж хятадаас хамгаалах вэ дээ
Хариулах71.205.4.58
Zuvhen Hyatadiin l manai nuutsiig olj avahiig orolddog Busad Uls (Kanad) ogt sonirhdoggui hereg uu?
Хариулах