УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр " Төсөв танах Д.Энхтүвшин нарын санаачилгыг дэмжиж байгаа. Гэхдээ би уг шаардлага дээр гарын үсэг зураагүй. Яагаад гэвэл төсөв батлахын яг өмнө улс төр хийхээ болих хэрэгтэй.
УИХ-ын сонгуулиас хойш таван сарын хугацаа өнгөрчхөөд байна. Хэзээ гишүүн болох юм бэ. Ажлаа хийж сурах хэрэгтэй. Төсвийн талаар хэлэлцэж эхлэхэд тэр гишүүд хаана байсан юм бэ. Хурлууд дээр Ж.Баярмаа, О.Цогтгэрэл нарын хэд хэдэн гишүүн л байсан.
Үнэхээр шүүмжлэх асуудлууд дээр тэр гишүүд байнгын хороод дээр оруулж ирээд, гишүүдтэйгээ уулзаад, намын бүлгээрээ оруулаад явах боломж байсан. Чимээгүй байж байгаад төсөв яг батлахын өмнө попорч гарч ирж байгааг зэмлэж байна. Сошиал дээрх хэдэн лайкны төлөө ажил хийсэн юм шиг харагдмааргүй байна. Тэр лайкууд хэдхэн хоногийн дараа л алга болж, төсөв тэр чигээрээ батлагдана. Мэргэжлийн баймаар байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна