Э.Болормаа: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг огцруулах ёстой

Т.Отгонсувд
2024/11/08

2025 оны төсвийн талаар УИХ-ын гишүүн Э.Болормаагаас тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Э.Болормаа "УИХ-ын гишүүд боли иргэний нийгмийн байгууллага шиг гарын үсэг цуглуулж, шаардлага тавьдаг байгууллага биш. Энд ажил хийх гэж орж ирсэн. Засгийн газраас өргөн барьсан төсөв бол Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв биш. Өмнөх парламентын санаачилсан ажлуудын үргэлжлэл. Шинэ зүйл маш бага орж ирсэн. 

Төсвийн хэлэлцүүлэг дээр шинэ залуу гишүүний хувьд Төсвийн байнгын хороо ажлаа хийж чадаагүй. Төсвийн байнгын хорооны хуралд гишүүд санал дэвшүүлэх, шүүмжлэлүүдийг ам таглах байдлаар л өнгөрөөсөн. Шат шатандаа төсвийг танах ёстой гэдгийг илэрхийлж байхад гишүүдийн үгийг төсөвт суулгаагүй.  

Тэгэхээр үнэхээр гарын үсэг цуглуулж, шаардлага тавьж байгаа бол төсвийн байнгын хорооны даргыг солих ёстой гэж бодож байна. Ийм байдлаар дараагийн жилүүдийг төсвийг хэлэлцэж чадахгүй" гэлээ. 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.112
    2024/11/09

    Юугаа донгосоод байгаа юм. Ц.Даваасүрэн бол УИХ-ын дарга байх ёстой хүн шүү. Амарбаясгалантай харьцуулахад УИХ-ын дарга байх ёстой хүн.

    Хариулах
  • 202.9.46.233
    2024/11/09

    Зөв.огцруул

    Хариулах
  • 45.117.35.22
    2024/11/09

    Даваасүрэн даргаа, та энэ төсвөө өөрчлөөд танаж болдоггүй юм уу…?

    Хариулах
  • 202.55.188.97
    2024/11/08

    Үнэн ш дээ

    Хариулах
  • 66.181.161.228
    2024/11/08

    Даваасүрэн нээрээ их удаж байгаа хөөн амь бөхтэй нөхөр шүү яаж үлдээд байнаа энэ нөхрийг хөөеэ.Өөрөө тарьяа их хурлаа тараана гээд байгаашт энийг нь сайхан дэмжин дэлгэрүүлээд өгчий хөөш Даваасүрэн гуай та явчихаа нутагтаа очоод малчин болчихоо энэ төрд удсанд баяраллаа ахаа

    Хариулах
  • 124.158.107.246
    2024/11/08

    зөв асуудал дэвшүүлж 10 хувийг холдуулах хэрэгтэй

    Хариулах
  • 103.212.117.16
    2024/11/08

    Энэ нөгөө 10%-ийн Даваасүрэн гэдэг нь мөн үү. Их удаж байгаа хүн дээ. Бүр мөсөн буулгаад амраах хэрэгтэй. Э. Болормаа гишүүнд баяр хүргэе.

    Хариулах