​С.Эрдэнэбат: Ахмадын баяр нэг өдрийн хүндэтгэлээр хязгаарлагдах ёсгүй

Х.Есү
33 минутын өмнө

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат ахмадын сангийн талаар байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, "Ахмадын баяр бол нэг өдрийн хүндэтгэлээр хязгаарлагдах ёсгүй. Байгууллага бүр Ахмадын сангаа бүрдүүлж, ахмадуудынхаа хэрэгцээ, дэмжлэгт зориулан зарцуулах хуулийн зохицуулалттай. Энэ үүргийг хэрэгжүүлэх талаар УИХ-ын Ажлын хэсгээс бүх шатны төсөв захирагчдад гурван сарын өмнө шаардлага хүргүүлсэн. Одоо байгууллага бүр Ахмадын сангаа хэрхэн бүрдүүлж, ахмадууддаа хэрхэн зарцуулсныг эргэн дүгнэж, хэрэгжилтийг хянана” гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна