“Аичи, Нагоя 2026”: Г.Лундаа Филиппиний боксчинтой тулалдана

Zuv.mn
28 минутын өмнө

“Аичи, Нагоя 2026” Азийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 60-ын жинд эх орноо төлөөлөн өрсөлдөж буй ОУХМ, Азийн АШТ-ий мөнгөн медальт Гантөмөрийн Лундаа өнөөдөр Филиппиний боксчин Огайр Жунмилардотой эхний тойрогт тулалдана.

Боксын тэмцээн Нишио Гимназиум ордонд Улаанбаатарын цагаар 11.00 цагт эхлэх бөгөөд манай тамирчин  гуравдугаарт рингэнд гарч тулалдах хуваарьтай байна.

Засмал замын дугуйн эрэгтэй элит тамирчдын бөөн гараатай уралдаан мөн яг одоо болж байгаа бөгөөд ОУХМ С.Жамбалжамц, ОУХМ Б.Тэгшбаяр, ОУХМ Э.Болор-Эрдэнэ нар өрсөлдөж байгаагаас ОУХМ С.Жамбалжамц, ОУХМ Б.Тэгшбаяр нар толгойн группт явж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна