УИХ-ын ээлжит чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хийж байгаа юм.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй санал гарснаар дэмжигдэж, энэ оны 12-р сард багтаан төсвийн тодотгол хийхээр болсон. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "2025 оны төсвөө баталчхаад, УИХ, Засгийн газар хамтарч ажлын хэсэг гаргаж, энэ ондоо төсвийн төслийн тодотгол хийхдээ тулбал үндсэн хууль зөрчигдөнө.
Төсвийг Засгийн газар л боловсруулж УИХ-д өргөн барьдаг үндсэн хуультай. УИХ өөрөө үндсэн хуулиа зөрчөөд Засгийн газарт үндсэн хуулиар олгосон онцгой бүрэн эрх рүү ороод, урьдчилж УИХ-ын гишүүд төсвийн төсөл хийдэг, ажлын хэсэг байгуулдаг үндсэн хууль байхгүй.
Эрх мэдэл хуваарилах онол, зарчимд нийцэхгүй. Хэн боловсруулж өргөн барихыг үндсэн хуульд хатуу заасан нь хариуцлагатай холбоотой. Их хурал өөрөө төсвийн төслийг боловсруулбал хэн хариуцлагыг нь үүрэх юм" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна