2025 онд төвийн ерөнхийлөн захирагч нарын зарцуулах төслийг хүргэж байна. Зардал нь урсгал зардал, хөрөнгийн зардлаас бүрддэг. Ирэх жил Монгол Улсын Ерөнхийлөгчид нэг тэрбум төгрөгийн хөрөнгийн зардал тавигдсан бол Үндсэн хуулийн цэцийн даргад хөрөнгийн зардал огт суулгаагүй байна. Төсөвтэй танилцана уу.
2025 онд "Төрийн гурван өндөрлөг"-ийн захиран зарцуулах төсөв
Ерөнхийлөгчийн тамгын газар 39,753,600,000 төгрөг, үүнээс урсгал зардал 38,753,600,000, хөрөнгийн зардал 1,000,000,000
УИХ-ын дарга 191,022,200,000 төгрөг, үүнээс урсгал зардал 175,422,200,000, хөрөнгийн зардал 15,600,000,000
Монгол Улсын Ерөнхий сайд 630,245,600,000 төгрөг, үүнээс урсгал зардал 370,196,500,000, хөрөнгийн зардал 260,049,000,000
Үндсэн хуулийн цэцийн дарга 6,068,700,000 төгрөг, үүнээс урсгал зардал 6,068,700,000, хөрөнгийн зардал 0
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч 32,895,700,000 төгрөг, үүнээс урсгал зардал 27,295,700,000, хөрөнгийн зардал 5,600,000,000
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 343,468,200,000 төгрөг, үүнээс урсгал зардал 276,428,700,000, хөрөнгийн зардал 67,039,500,000
Хүний эрхийн үндэсний комиссын дарга 15,574,900,000 төгрөг, үүнээс урсгал зардал 12,184,900,000, хөрөнгийн зардал 3,390,000,000
Монгол Улсын Ерөнхий прокурор 161,897,400,000 төгрөг, үүнээс урсгал зардал 131,095,600,000 төгрөг, 30,801,700,000
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна