Увс аймгийн Зүүн говь сумын нутаг, ОХУ-ын хилийн ойролцоо боом өвчний тохиолдол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэ мэдээ хөрш ОХУ-ын хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж, Мэргэжлийн хяналтын байгууллагаас тайлбар авчээ. Тус байгууллагаас Монголд гарсан өвчин ОХУ-ын нутагт тархах эрсдэл байхгүй гэсэн тайлбар өгсөн талаар interfax.ru цахим хуудас мэдээлсэн байна. Түүнчлэн, халдвар хамгааллын дэглэм, бэлэн байдлаа өндөржүүлж ажиллаж байгаагаа дуулгажээ.
Увс аймагт хоёр иргэн боом өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдож, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Боом нь үхлийн аюултай гоц халдварт өвчин. Үүсгэгч нь үхэр, адуу, илжиг, хонь, ямаа, буга, тэмээнд байдаг “Bacillus anthracis” бөгөөд хүрээлэн буй орчинд өвчлүүлэх чадвараа олон жил хадгалдаг онцлогтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна