“БАКУ 2026”: Ё.Басхүү шөвгийн наймд үлдлээ

Zuv.mn
46 минутын өмнө

Азербайжаны Баку хотноо өчигдөр эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр эрэгтэй 66 кг, эмэгтэй 52 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилж байна.  

Эдгээр жингүүдэд манай улсаас Ө.Бямбасүрэн, Ё.Басхүү, Б.Уранзаяа, М.Нандин-Эрдэнэ нар барилдаж байгаа.   

Бөхчүүд маань хэрхэн барилдаж байгаа талаар мэдээлье.

66 кг

Ө.Бямбасүрэн А хэсэгт эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Тайванийн Чонг Юү Жинг хожин 16-д үлдээд Японы бөх, дэлхийн аварга Такеши Такеокад цэвэр хожигдон тэмцээнээ дуусгалаа. Манай бөх жингийнхээ отгон дэлхийн аваргатай нэг, нэг юүко үнэлгээтэй, маш дайчин барилдаан үзүүлж үзэгчдийг баясгалаа.  

Ё.Басхүү Д хэсэгт эхний тойрогт хийлж, дараагийн даваанд Унгарын Бенче Понграшч, ОХУ-ын Рамазан Абдулаев нарыг ялан шөвгийн наймд үлдлээ.

Дунд Шөвөгд испанийн гарсия Торне, БНХАУ-ын Шу Жианг нарын ялсантай барилдана.

52 кг

Б.Уранзаяа В хэсэгт эхний тойрогт хийж, хоёрдугаар тойрогт Канадын Эвелин Битонтой барилдаж юүко үнэлгээгээр хожсон. Одоо Унгарын Река Пупптай шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдана.  үлдэхийн төлөө барилдана.

М.Нандин-Эрдэнэ Д хэсэгт эхлээд хийлж, дараа нь БНСУ-ын Хванг Сурёныг хожсон. Одоо Германы Марша Баллхаустай шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдана. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна