Ойрын өдрүүдэд олны анхаарлыг хамгийн их татаж буй асуудал шатахууны хомсдол болоод буй. Үүнтэй холбоотойгоор шатахууны нөөц, татан авалттай холбоотой хамгийн сүүлийн тоон мэдээллийг хүргэж байна.
Энэ сард ОХУ-аас АИ-92 58.0 мян.тн, дизель 154.3 мян.тн, онгоцны түлш 5.0 мян.тн; БНХАУ-аас АИ-92 8.0 мян.тн, АИ-95 1.0 мян.тн, дизель 10.0 мян.тн, онгоцны түлш 1.0 мян.тн; БНСУ-аас АИ-92 12.0 мян.тн авахаар ажиллаж байгаа аж. Нийт 260–270 мян.тн орчим бүтээгдэхүүн татан авахаар төлөвлөсөн байна.
Мөн 18 ААН-ийн 22 байршилд нийт 299.7 мян.м³ багтаамж нэмэгдүүлэх ажил хэрэгжиж байгаа тухай мэдээлэл бий. Үүнээс нэг объект 100 хувь буюу ашиглалтад орсон, таван объектын гүйцэтгэл 85 хувь орчим, бусад объектын ажил 40 хүртэлх хувьтай байна. 2026 онд нийт 150 мян.м³ орчим шинэ багтаамж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эрчимжүүлж эхэлжээ.
2025 оны 9 дүгээр сард тус төслийн нийт гүйцэтгэл 30.9 хувь байсан бол одоогоор 60 гаруй хувьд хүрчээ. Өөрөөр хэлбэл, 2025 оноос хойш бүтээн байгуулалтын гүйцэтгэл 29–30 нэгж хувиар нэмэгдэж, бараг хоёр дахин ахисан мэдээлэл байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна