Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин өчигдөр "Гэр хорооллын иргэд газ ашигласан тохиолдолд цахилгааны үнийг 50 хувиар хөнгөлнө" хэмээн мэдээлсэн. Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ.
"2022 онд Агаарын тухай хууль батлагдсан. Уг хуулийн 6.1.6 д цахилгаан болон хийн түлшинд шилжсэн гэр хорооллын шаардлага хангасан өрхөд урамшуулал олгох тогтолцоог хуульчилсан. Уг урамшуулал олгох журам удахгүй ЗГ р хэлэлцэгдэнэ.
LNG/LPG гсн хийн 2 сонголтоор гэр хорооллын өрхүүдийг хийн шилжилтэд шилжүүлэх судалгаа, тооцоо хийгдэж бна. Туршилт ч явагдаж байгаа. Амины сууц нь шаардлага хангасан айлуудад LNG буюу байгалийн шугам оруулах, гэр сууцанд LPG хоолой халаагчтай нь оруулах тооцоо судалгааны дүн удахгүй гарна. Нэг жишээ хэлье.
Гэрт LPG халаагч, плиткатай тавьж 1 сар боллоо. Уг айл цахилгаан плитка хэрэглэлгүй газан плитка дагнан ашиглаж гэр нь тогтмол 25 аас дээш градус байхаар тохируулж( автомат асаж унтардаг тохиргоотой) хэрэглэхэд 12 сард өнөөгийн худалдаалж бгаа LPG үнээр 165 мянган төгрөг гарсан. Тэгвэл Агаарын хуульд заасны дагуу халаалтын улирлын 7 сард сар бүр тогтоосон хэрэглээний 50 хувийг төрөөс даахаад уг айл 83000 орчим төлөхөөр бна. Мэдээж дулаалга маш чухал" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна