Утааны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж шинжээчийн дүгнэлтийг сонсож байна.
Шинжээч: "Агаар орчны бохирдолтой тэмцэх газар 2023 онд гадаад сургалт зохион байгуулж, 106.4 сая төгрөгийн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан учраас нийслэл дэх төрийн аудитын газраас зөрчил арилгуулах албан шаардлага хүргүүлсэн.
Улаанбаатар хотын цэвэр агаар төслөөс айл өрхүүдэд 2021 онд олгосон 135.5 сая төгрөгийн цахилгаан халаагуурын эргэн төлөлт, 159 айл өрхүүд нүүн явсан төлбөрийн чадваргүй болсон зэргээс шалтгаалан төлөгдөөгүй. Уг хөрөнгө нь дэлхийн банкны зээлийн хөрөнгө бөгөөд Монгол улсын өр дээр бичигдээд та бид төсвөөсөө төлөх болж байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна