Менингококкт халдвараас хэрхэн урдчилан сэргийлэх вэ, ямар шинж тэмдэг илэрдэг вэ

С.Гандэлгэр
2 цаг 55 минутын өмнө

Налайх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт өвчний тохиолдол /3 настай/ маш хүнд байдалтай байж байгаад үдээс өмнө энджээ.  Мөн өчигдөр Баянгол дүүргээс сэжигтэй нэг тохиолдол илэрсэн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллэв.

Менингококкт халдвар нь менингококк бактериас үүдэлтэй бөгөөд тархины бүрхүүл (менингит) болон цусны халдварт (септицеми) хүргэх аюултай, хурдан тархдаг халдвар юм.

Халдварын шинж тэмдэг:

Гэнэт өндөр халуурах
Толгой хүчтэй өвдөх
Дотор муухайрах, бөөлжих
Хүзүү хөших, хөдлөхөд хэцүү болох
Ухаан балартах, таталт өгөх
Арьсан дээр жижиг улаан тууралт гарах

Халдвар дамжих замууд:

Халдвартай хүний ханиах, найтаах үед шүлсний дуслаар
Ойрын харилцааны замаар (амны хөндийн шүлс, үнсэлт гэх мэт)

Менингококкт халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

Вакцин хийлгэх: Менингококкт халдварт зориулсан вакцин нь хамгийн үр дүнтэй хамгаалалт юм.
Гараа тогтмол угаах: Халдвар дамжихаас сэргийлэх энгийн бөгөөд үр дүнтэй арга.
Олон хүн цуглардаг газраас зайлсхийх: Халдварын эрсдэлтэй нөхцөлд маск зүүх.
Дархлаагаа дэмжих: Тэнцвэртэй хооллолт, хангалттай амралт, ус сайн уух.
                  </div>
        <hr>
        <div class=BSB


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.215
    1 цагийн өмнө

    Odooch er n bol baingin masktai ywahgui bol hetcuu boljee ynz 2 uwchin garch ireel

    Хариулах