ХӨСҮТ: Бид менингококкт халдварын вакцин захиалах бүх арга хэмжээг авсан

Т.Отгонсувд
2 цаг 14 минутын өмнө

ХӨСҮТ-өөс менингококкт халдварын тархалтын талаар сүүлийн үеийн мэдээллийг өглөө. 

ЭМЯ "Цахим орчинд иргэд буруу ташаа мэдээлэл түгээж, нийгмийг айдаст автуулах явдал гарч байна. Тиймээс иргэд олон нийт мэргэжлийн байгууллагаас нэгдсэн мэдээлэл авахыг хүсч байна" гэв. 

ХӨСҮТ "2025 онд уг халдварын нэг тохиолдол батлагдаж, өвчтөн эндсэн. Одоо ХӨСҮТ-д хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдэж эмчлүүлж байна. Биеийн байдал дунд, тууралт нэмэгдээгүй.  Менингококкт халдварыг үүсгэдэг нянг хамар залгиуртаа тээгээд явж байдаг хүмүүс ард иргэдийн дунд бий.

Тиймээс илэрсэн, батлагдсан тохиолдолд тухайн хүний ойрын хүмүүсээс голомтын арга хэмжээ авдаг. Шууд дүүрэг, сургуулийг карантилах боломжгүй. 

Мөн менингококкт халдварын вакциныг масст хийх боломжгүй. Голомтод байгаа хүмүүст л вакцин хийнэ. Бид вакцин захиалах бүх арга хэмжээг авч байгаа. 

Хамгийн сайн урьдчилан сэргийлэх арга бол хоолой, хамраа зайлах юм" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна