Ж.Чинбүрэн: ​Нийт 779 иргэн угаартаж нас барсан

Х.Есү
2 цаг 47 минутын өмнө

Утааны сонсгол төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Иргэд утаанас болж угаартаж нас барсан иргэдийн тоог нуун дарагдуулж байна гэх байр суурийг цахим орчинд илэрхийлсээр байна. Энэ талаар УИХ-ын Ж.Чинбүрэн дараах мэдээллийг өглөө. 

Ж.Чинбүрэн: "Угаартаж нас барсан иргэдийн тоо хэд вэ гэдэг асуудал нэлээн маргаан дагууллаа. Өнөөдөр би яг Монгол улсад бүртгэгдсэн угаарын хийгээр нас барсан хүний тоог 2017-2024 оны байдлаар шүүх шинжилгээний ерөнхий газар гаргасан байна. 

Тус газраас угаартаж нас барсан иргэдийн тоог 779 гэж хэллээ. Эрүүл мэндийн яамнаас хэлсэн 163 гэдэг тоо бол эмнэлгийн тусламж авах явцдаа нас барсан хүмүүсийн тоо" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.215
    28 минутын өмнө

    УРД НЭГ ХҮН АЛАХАД ЦААЗЫН ЯЛТАЙ ОДОО БОЛ ЗӨВХӨН СТАТИСТИК Л БОЛЖ ДЭЭ.

    Хариулах