Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид архидан согтуурч, улмаар зодоон хийж нэгнээ гэмтээсэн хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал, Өвөрхангай аймгийн Хужирт суманд байрлах "Хан хужирт" амралтын газарт Завхан аймгийн ИТХ-ийн төлөөлөгч нар сургалтад хамрагджээ. Улмаар Завхан аймгийн Ардчилсан намын дарга Б.Төрмөнх, Улиастай сумын Засаг дарга Ч.Наранбат, Тэлмэн сумын Засаг дарга Э.Төрболд, Нөмрөг сумын Засаг дарга Н.Дашдондов нар согтуурсан үедээ хоорондоо маргалдсан байна.
Маргалдсаны улмаас Завхан аймгийн Ардчилсан намын дарга Б.Төрмөнхийг Улиастай сумын Засаг дарга Ч.Наранбат толгой хэсэгт нь аягаар цохиж, толгойг нь хагалжээ.
Өдгөө хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.187.176
Худгайчууд архины сургалтанд суухаараа хүн ална шд.
Хариулах103.140.10.211
Нүдний булайнууд хийсэн бүтээсэн юмгүй архидаж арсалдаж л явна уу
Хариулах202.126.89.16
Архи уучихаад улс төр ярихаар зодолдоод унадаг юм шүү дээ
Хариулах