Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд Суудлын автомашин авто замын хажуугийн гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж 2 хүн автомашины бүхээгт хавчуулагдсан тухай дуудлагыг 01.28-ны өдрийн 01:13 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/, Э /20 настай эрэгтэй/ нар “Кровн” загварын автомашинаар зорчиж явахдаа гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж автомашиныхаа эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг 45 минут ажиллаж эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.92.214
Анхаарал боогоомж хэзээ ч илүүдэхгүй шүү
Хариулах