Б.Мэргэн: Ч.Ганхуягийн гэм буруу нь тогтоогдоно гэдэгт эргэлзэхгүй байна. Дахиад анхан шатны шүүх дээр маргана

С.Гандэлгэр
3 цаг 36 минутын өмнө

"Ард санхүүгийн нэгдэл"-ийн захирал Ч.Ганхуяг эмэгтэй хүний биед халдаж, гэмтэл учруулсан гэх хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар тус хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргасан юм. Сануулахад анхан шатны шүүхээс Ч.Ганхуяг нарт торгох ял оноосон юм.

Үүнтэй холбогдуулан хохирогчийн өмгөөлөгч Б.Мэргэн "Өнөөдөр анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, ял оногдуулсан Ч.Ганхуягт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурорт буцаалаа.

Хэдийгээр хохирогчийн өмгөөлөгч боловч шүүхийн шийдвэрийн тайлбар үндэслэлтэй байсан тул маргах зүйл алга даа. Дахиад л анхан дээрээ маргана даа. Гэм буруу нь тогтоогдоно гэдэгт эргэлзэхгүй байгаа." гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна