А.Амартүвшин: Иргэдийн саналын дагуу зуух тараах ₮28 тэрбумыг газын холболтын ажилд зарцуулахаар болсон

Zuv.mn
3 цаг 40 минутын өмнө

НЗД-ын орлогч А.Амартүвшин угаартах эрсдэлийг бууруулах зуух тараах төслийг зогсоосон талаар мэдээллээ. 

Тэрбээр "Иргэдийн саналыг харгалзаад 32 мянган зуух тараах төслийг зогсоосон. Үүнд зарцуулагдах 28 тэрбум төгрөгийг Нийслэл газтай холбох ажилд зарцуулахаар болсон. Эхний ээлжинд газ таталтын дэд бүтцэд зарцуулахаар төлөвлөж байна. 

Агаарын бохирдлыг бууруулах хууль зааснаар хэрэв ашигласан тохиодолд төлбөрийг 50 хувиар хөнгөлнө.  Бид туршилт хийсэн. 12-с нэг сар руу шилжих хамгийн хүйтэн сард газын хэрэглээ нь 145-165 мянган төгрөг гарч байна. 

Тухайн айлууд халаалтаа шийдээд, мөн газаар хоолоо хийж байгаа. Тогийг зөвхөн оройн цагаар гэрэлтүүлэхэд л ашиглаж байгаа" гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.15.130
    1 цагийн өмнө

    хий атом 2 бол дэвшил

    Хариулах