​Н.Хөхөө: Хүүхэд мориноосоо уначихлаа гээд уяач руу нь ярихаар НААДХАА ЭЦЭГ ЭХЭД НЬ ӨГ гээд ирдэггүй

С.Гандэлгэр
3 цаг 49 минутын өмнө

Хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудал хөндөгдөж,нийгмийн хэлэлцүүлэг өрнөөд байна. Тус суудалтай холбогдуулан СХД-ийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө хурдан морины уралдааны үеэр юу болдог талаар өөрийн цахим хуудаст бичжээ.

Хурдан морь унаач хүүхэд ба тэдний эргэн тойронд юу болдог вэ гэдгийг товчхон дурдъя

1. Уралдаанч хүүхдийг бүртгүүлэхээр ирж буй уяач хүүхдийнхээ нэрийг ч мэддэггүй...морио бол аль аймаг сум, хаанаас гаралтай, тэдэн насандаа ингэж уралдсан ийм эм тариа тэжээл өгдөг гээд бүгдийг дуржигнуулна даа...
2. Хүүхэд мориноосоо уначихлаа та ирээч гээд ярихаар .."наадхаа эцэг эхэд нь өг " гээд тоохгүй, ирэх ч үгүй...
3. За уяач ирлээ гэхэд хүүхэд руу...п...минь морь хаана байна?, эмээл яасан? ...арчаагүй г... гэх мэтээр харааж харааж гараад явна...Хүүхэд зүгээр үү гээд орж ирж байгаа уяач харж байгаагүй ээ!!
4. 7 настай хүүхдийн гэрчилгээг бариулаад хүүхдээ бүртгүүлнэ...хүүхэд нь гэрчилгээ дээрх нэрээ ч мэдэхгүй... зөвхөн өөрийн эрх ашгаа бодохоос биш тэр хүүхдийн эрх ашиг огт хамаагүй... Хүүхэдтэй ярилцаад үзэхээр " намайг нэрээ ... гэж хэлээрэй гэсэн" гэнэ..ярилцлага, ажиглалт хийх явцад хүүхдийн бие бялдар хэл ярианы хөгжил 4,5 настай хүүхэд гэдэг нь андашгүй....
5. За ээж аав нь бол хүүхдээ уяачид өгч явуулчхаад мөнгийг нь аваад архи ууна, машин тэрэг уяачаар авхуулна...залгаад "хүүхэд чинь морь унаж уралдаад уначихлаа" гэхээр "би ..аймгийн ... сумын хүн ..яаж очдог юм...хүүхдийн байгууллага юм бол чи эмнэлэгт үзүүл, ..чи юу хийж байсан юм..чамайг даргад чинь хэлнэ..цагдаад өгнө" гээд л харааж зүхнэ....
6. Мориноос унаад гавлын яс нь бяцарсан хүүхдэд үйлчилгээ үзүүлж байлаа... Гавлын яс нь байхгүй учраас хүүхдийн толгойд алгаа хүргэхэд тархи нь хуйхныхаа цаана бамбалзаж мэдрэгдэнэ. Ээж нь өрх толгойлсон 3 хүүхэдтэй эмэгтэй..том хүүгээ морь унуулж хөлсөөр нь амьдардаг...өчнөөн уулзаж үйлчилгээ үзүүлчхээд 6 сарын дараа дахин хяналт тавихад 2 дах хүүхдээ морь унуулахаар уяачид өгч явуулсан..өөрөө жирэмсэн байлаа..
7. Уралдаан эхлэхээс өмнө хүүхдийн биед үзлэг хийхэд станц, гялгар уут, дурдан бус,урт сур, дусал, тариа, гар утас, камер гээд гарахгүй зүйл байхгүй...эдгээр зүйлсээр морь үргээнэ, бусад хүүхдийг ороолгоно...хураагаад авахаар морь унасан тэнзэн ташуур барьсан залуучууд шууд мэргэжилтнүүдийг зодно...болиулах санаатай цагдаад хэлтэл өөдөөс ...би хэв журам л сахиулна, хүн зодсон асуудал надад хамаагүй гэнэ...Эр эмгүй хүүхдийн байгууллагын албан хаагчдыг элдвээр харааж зүхнэ...бид уг нь хүүхдийг л хамгаалсан



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна