Вашингтоны онгоцны осолд амиа алдсан хүмүүсийн дунд 11,14 настай уран гулгагч эгч дүүс байжээ

С.Гандэлгэр
2025/01/31

АНУ-ын нийслэл Вашингтон хотын Р.Рейганы нэрэмжит нисэх буудалд газардах гэж байсан “American Airlines” авиа компанийн онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөж, Потомак гол руу унасан осол гарсан талаар бид мэдээлсэн.  

Зорчигч тээврийн онгоцонд 60 зорчигч, нисэх багийн дөрвөн гишүүн сууж явсан гэсэн мэдээлэл одоогоор тодорхой болоод буй. Тэгвэл ослын хохирогчдын дунд 14, 11 настай уран гулгагч Эверли, Алидиа Ливингстон нар байжээ. 

Үүнийг Бостоны тэшүүрийн клуб баталсан бөгөөд охидын хамт эгчийнх нь тэшүүрийн хамтрагч болон дасгалжуулагч нар байсан гэв. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.70
    2025/02/01

    Яасан харамсалтай вэ, хөөрхийдөө хар залуугаараа ямар аймшигтай мэдээ вэ.

    Хариулах
  • 139.5.217.148
    2025/01/31

    Үнэхээр харамсалтай . Гайтай онгоц яагаад мөргөлдчив дээ новш гэж

    Хариулах
  • 202.179.18.51
    2025/01/31

    Харамсалтай

    Хариулах