Онгоцтой мөргөлдсөн байлдааны нисдэг тэрэг сургуулилтын нислэг үйлдэж байжээ

Х.Батсайхан
12 цаг 27 минутын өмнө

АНУ-ын нийслэл Вашингтон хотын Р.Рейганы нэрэмжит нисэх буудалд газардах гэж байсан “American Airlines” авиа компанийн онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөж, Потомак гол руу унасан осол гарсан талбаар бид мэдээлсэн.  

Зорчигч тээврийн онгоцонд 60 зорчигч, нисэх багийн дөрвөн жгишүүн сууж явсан гэсэн мэдээлэл одоогоор тодорхой болоод буй.

Тэгвэл онгоцтой мөргөлдсөн байлдааны нисдэг тэрэгтэй холбоотой зарим мэдээлэл ил боллоо. Осол гаргасан нисдэг тэрэг нь АНУ-ын Нисэх хүчний Форт Бельвур дахь 12 дугаар батальонд харъяалагддаг “Black Hawk” загварын нисдэг тэрэг байсан аж. Онгоцонд цэргийн гурван алба хаагч сууж явжээ.

Ослын газар аврах-эрэн хайх ажиллагаа явуулж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна