ХАРБИН-2025: Монголын цанын эрэгтэй баг буухиа төрөлд тавдугаар байрт оржээ

С.Гандэлгэр
3 цаг 8 минутын өмнө

БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам зургаа дахь өдрөө болж байгаа бөгөөд өнөөдөр эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын буухиа (4x10 км) төрөлд есөн орны баг өрсөлдлөө. Тэмцээний эхний байрт БНХАУ-ын баг орсон бол удаах байрт Япон, Казахстаны цаначид оров. Монголын цаначид алтан медаль хүртсэн багаас 8 минутын дараа бариалснаар тавдургаар байр эзэлж, Иран, Энэтхэг, Тайланд, Тайванийн багийн өмнө жагслаа.

Тус наадмыг одоогийн байдлаар БНХАУ-ын баг нийт 78 медаль (31 алт, 25 мөнгө, 22 хүрэл)-тайгаар хол тасархай тэргүүлж байгаа бол араас нь БНСУ, Японы баг тамирчид бичигдэж байна. Монголын эрэгтэй гүйлтийн цанын тамирчид буухиа төрлөөр Азийн өвлийн спортын наадмаас Монголын баг тамирчдын анхны медалийг хүртсэн нь 1990 оны Саппорогийн Азийн наадам юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна