“Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль болно

Х.Есү
5 цаг 34 минутын өмнө

“Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль 2025 оны 02 дугаар сарын 16-наас 22-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д анх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Нүүдэлчин Монголчуудын эртнээс нааш тэмдэглэж ирсэн үндэсний сар шинийн баярыг угтан “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг Монголын Соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Фестивалийн үеэр “Мазаалай” Олон улсын цас мөсний наадмын шилдэг 28 оролцогчдын мөсөн сийлбэрийн үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй танилцуулах бөгөөд Монголчуудын үндэсний сар шинийн баярын уламжлал, онцлог, идээ ундаа, хувцас хэрэглэл, нүүдлийн ахуйтай холбоотой өдөр тутмын амьдралын ёс заншил, зан үйл, хэв маягийг толилуулахаас гадна уламжлалт өвлийн спортын уралдаан, тэмцээн, үзүүлэн тоглолтууд зэрэг олон арга хэмжээнүүдийг өртөөчлөн зохион байгуулна. 

Тухайлбал:

  • “Шинэлэх ёс” өргөө;
  • “Цагаан сар” өргөө;
  • “Түүхэн хөгжим” өргөө;
  • “Ёслол, хүндэтгэлийн зоог” уламжлалт идээ ундааны өргөө;
  • “Язгуур урлаг”-ийн өргөө;
  • “Хувцас, эдлэл хэрэглэл”-ийн өргөө;
  • “Тэмээн жин” өртөө;
  • “Цаатан” өртөө;
  • “Эрдэнэт сүрэг” өртөө;
  • “Халх”, “Казах”, “Буриад” өргөө;
  • “Монгол банхар, тайга, анч нохой, Шувуучлахуй” өртөөгөөр зочлохоос гадна мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа, морь болон нохой чарга, морин аялал уналга зэрэг зан үйл, спортын үйл ажиллагаануудад биечлэн оролцох боломжтой.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна