“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадмын долоо дахь өдөр уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монгол Улсын тамирчин О.Мишээл чөлөөт үзүүлбэрээ үзүүллээ. Тэмцээний эхний зургаан тамирчин үзүүлбэр үзүүлсэнээс одоогийн байдлаар О.Мишээл тэмцээнийг хошуулчилж байгаа бөгөөд үлдсэн хугацаанд 18 тамирчин үзүүлбэрээ үзүүлэх юм.
О.Мишээлийн хувьд анхны Азийн наадамдаа оролцож буй нь бөгөөд Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болж байна.
Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ, дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл нар өрсөлдөж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.114.71
О.Мишээл сайн байна. Гэхдээ Монгол улс хамгийн хүйтэн улс мөртлөө хоккей, тэшүүрээр сураггүй. Гэтэл Энэтхэг, Тайланд гэсэн халуун орны хоккэйчид, тэшүүрчид тоглоод байх юм. Бид ч идээд баахаас өөр хийж чадах юм байхгүй ичмээр новшнууд юм даа.
Хариулах71.205.4.58
Shildeg 16-d bagtah bolomjtoi baina shuu hicheegeerei Amjilt
Хариулах