Бид энэ удаагийн “Танилц” нэвтрүүлэгтээ жүжигчин Б.Буянтогтохыг урьж оролцууллаа. Тэрбээр сошиал орчинд найз жүжигчин О.Анхсүхтэй хийсэн богино бичлэгүүдээрээ хэдийнэ олны танил болжээ. Жүжигчин найзууд нийлж продакшн байгуулж, шинэ уран бүтээл туурвисан талаараа ярилцсаныг хүргэж байна.
Сайн байна уу? Энэ өдийн мэнд хүргэе
-Сайн байна уу. Бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Хоёулаа таны бага наснаас яриагаа эхэлье. Багадаа ямар хүүхэд байв, хэр сахилгагүй байсан бэ?
-Би чинь арван жилдээ улаан 00 байлаа. 60-70 гэдэг дүн авбал тэр миний хувьд 90-100-тай л адил байсан. Харин урлагийн үзлэг болоод ирэхээр ангийн хамгийн онц нь болно шүү дээ. “Би орохгүй ээ. Та нар өөрсдөө хий” гээд л. Ангийнхан чи ядаж найрал дуу, гоцлол дуу, жүжгээ аваад гарчих л даа гээд л.
Аав намайг СУИС-д орон ортол би чамайг хөдөө аж ахуйн их сургуульд оруулна гээд бид хоёр чинь алалцдаг байлаа. Бага байхад жаазанд маань жүжигчин С.Сарантуяа эгч, О.Бат-Өлзий ах хоёрын зураг байдаг байсан юм. “Зүрхэнд шивнэсэн үг”, “Ноён солиот” гээд кинонуудыг нь ч их үздэг байсан. Тэгээд л жүжигчин болбол гоё юм байна даа. Их ирээдүйтэй мэргэжил байна даа гээд л зүтгэчихсэн. Багадаа тэгээд л ойр хавийнхаа айлаар ороод лам болж ном уншаад л, нэг бол гэрт нь жүжигчилсэн тоглолт хийгээд л, дуулаад л явдаг байсан. Бүх зүйл яг эндээс л эхэлсэн гэж одоо би боддог. Яг л энэ мэргэжлээр ажиллана гээд л зүтгэчихсэн.
Аав эсэргүүцэж байсан болохоор тэр нь илүү намайг хурцалж, энэ мэргэжлийг сонгоход илүү их нөлөөлсөн байх гэж боддог.
Жүжигчин болоод л шууд нэр хүндтэй болоод олон кинонд дүр бүтээгээд олны танил болоод явна гэж боддог байв уу? Ер нь багадаа мэргэжлээ төсөөлөхдөө тийм төсөөлөлтэй байв уу?
-Тийм шүү. Ер нь ганц СУИС-д сурсан жүжигчин гэлтгүй МУИС, ШУТИС-д сурч байсан хүүхдүүд төгсөөд л шууд ажлын байран дээр гараад, цалин аваад л байж байна гэж боддог байсан байх. Гэхдээ яг хөрсөн дээрээ “Амьдрал аа” гээд л алгадуулна даа. Алгадуулчхаад замын цаана лааз өшиглөх үү, эсвэл буцаж орж ирэх үү гэдэг зүйл байгаа шүү дээ.
Найзтайгаа нийлж продакшн байгуулаад, бүрэн хэмжээний кино хийлээ. Сэтгэгдэл хэр байна. Айх зүйл байсан уу?
-Бид хоёр чинь өнөөдөр яриад л маргааш киногоо хийчхээгүй. Анх зах дээр танилцаж найзалж эхэлснээсээ хойш л салж хагацахгүй өнөөдрийг хүргэсэн байна. Хамтрагч маань их гоё хүн учраас би лав кино хийхээсээ айгаагүй. Алдвал алдана биз, оновол ононо биз гээд л хийсэн.
О.Анхсүх бид хоёр машины аккумулятороор ярих юм бол хасах, нэмэх цэнэг л дээ. Цаадах чинь хэр барагтаа уурлахгүй. Би чинь их сенсацтай их адгуу хүн. Тэр болгонд л найз минь зөөллөж байдаг даа.
Таны амьдралдаа баримталдаг зарчим?
Ер нь шантрах үедээ юу хийж өөрийгөө тайвшруулдаг вэ?
-Сэтгэл санаа жоохон эвгүйтээд ирэхээр л олонтойгоо цагийг өнгөрөөх дуртай. Өөртөө аль болох сул цаг гаргахгүй байхыг хичээдэг. Ер нь завтай хүн л би зовж байна, амьдрал их хэцүү байна энэ тэр гэх байх аа. Өөрийнхөө төлөө хөдөлмөрлөж хичээж байгаа хүн тэр зүйлийг анзаарах сөхөөгүй л байна байх. Амьдралыг сөрж л амьдарна шүү дээ. Ихэнхдээ асуудлыг хүндээр тусгаж авахгүйгээр хөнгөхөн амьдрахыг хичээдэг.
Ямар сайндаа найз руу гаа ярина шүү дээ. За өвгөөн хэр байна, чи яаж байна гээд л. Нөгөөх маань өөдөөс өө яах вэ банк бусаас залгаад байна гээд л. Тэгээд за болно доо тийм ээ, болгоно оо, болно гээд л бие биедээ жоохон ч гэсэн эрч хүч өгнө.
Аливаа зүйлийг эерэг талаас нь өөдрөгөөр хүлээж авдаг бололтой?
Тийм шүү. Тэгэхгүй бол болохгүй шүү дээ. Сэтгэл санаагаар унавал дархлаа муудна. Дархлаа муудвал бие өвдөнө. Бие өвдөл эм хэрэгтэй, эм авахын тулд мөнгө хэрэгтэй. Тиймээс асуудлыг хөнгөхөн хүлээж аваад л “Асуудалгүй. Баяжих нь баараггүй, томрох нь тодорхой” гээд л амьдарна шүү дээ.
12кг турсан байсан. Хэр хүнд байв?
Ёстой амаргүй юм байна лээ. Өглөө болгон 7 цагт шатаар алхаад л бараг заримдаа шөрмөс татаад тэр шатан дээрээ тохогдож байгаа юм чинь. Зарим нь харчхаад өө 12кг гайгүй байна шүү дээ, амархан гээд хэлэхээр нь уур хүрээд л явчихдаг юм. Гэхдээ яах вэ надад өөртөө тавьсан том зорилго байгаа. Түүндээ хүрэхийн тулд хичээнэ дээ.
Ярилцлагынхаа төгсгөлд үзэгчдэдээ хандаж хэлэх үг?
-За тэгээд иймэрхүү ярилцлага боллоо /инээв/. Сэтгүүлчийн асуултад чадахаараа л хариуллаа. Dolge ажиллагаа уран сайхны кино маань IPTV-р гарсаар байгаа шүү. Үзэж харамгүй сэтгэгдлээ илэрхийлж байгаа үзэгчдэдээ маш их баярлалаа. Анхаа Буянаа хоёр нь дараа илүү чанартай уран бүтээлээр та бүхэнтэй уулзах болно оо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.21
backround ywj bgaa hogjimoo sulalaachee chih ydarchihlaa
Хариулах202.126.88.218
Хөдөлмөрлөж байж амжилтад хүрнэ гэдгийг ухаарсан сайн залуу байна.
Хариулах