Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст хүйтэн, салхитай байна.
2025 оны хоёрдугаар сарын 16-ны 20 цагаас 2025 оны хоёрдугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Улаанбаатар орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна