ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргээр гадаадаас албадан авчирсан П.Эрхэсийг гадуур шалгаж байна

Т.Отгонсувд
2025/02/17

Цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулан ард иргэдийг эдийн засаг, сэтгэл санааны хохирол сүүлийн хэдэн жилийн хугацаанд зохион байгуулж байсан гэх П.Эрхэсийг 2024 оны арванхоёрдугаар сард Тайланд улсаас Монголд албадан авч ирсэн байдаг. 

Тодруулбал, П.Эрхэс, Х.Нямдарь нар нь Pokerrrr нэртэй платформ ашиглан нэр бүхий 40 орчим иргэдтэй бүлэглэн сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах, орон байраар хангах, хууль бусаар олсон орлогоороо бооцооны 1xBet ажиллуулах, өндөр үнийн дүнтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авч мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулалттайгаар үйлдэж байсан нь тогтоогдсон.

Мөн П.Эрхэс нь Топаз нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайтын ард байдаг этгээдүүдтэй холбоотой болох нь шалгалтын ажиллагаагаар тогтоогдсон байна. Тэдний хууль бусаар олсон орлогоор авсан байж болзошгүй 5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нуугдмал хөрөнгийг илрүүлэн шалгах ажиллагааг эрчимжүүлсэн байгаа талаар бид мэдээлж байсан. 

Тэгвэл хууль бус мөрийтэй тоглоом тоглуулж, таван тэрбумын хууль хөрөнгө тогтоогдон гадаадаас албадан авчирсан П.Эрхэс нь өнөөдөр сул чөлөөтэй явж байна. 

Өнгөрөгч амралтын өдөр буюу хоёрдугаар сарын 15-нд МУГТ Э.Цэндбаатарын тулааны үеэр П.Эрхэс АСА циркд тулаан үзэж буй зураг ил болсон. 

Уг асуудлаар ЦЕГ-аас тодруулахад "П.Эрхэст холбогдох хэргийг шалгаж байгаа. Тайландаас албадан авчирч цагдан хорьсон ч өмгөөлөгч нь шүүхэд гомдол гаргаж, таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилсөн. Одоогийн байдлаар гадуур шалгаж байгаа" гэх мэдээллийг өгч байна. 





Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.92
    2025/02/17

    temtseen uzuuleh gej albadan gedeg neriin dor 5 sh zardlaar unegui avchirjee gej oilguul boloh uu ? er n 5sh zardal chini iim l zardal ym bish uu ? suriig uzuulj baahan reklamdaad gert n hurgej tavtai amaraarai geed saldag ym bish uu ?

    Хариулах
  • 122.201.31.29
    2025/02/17

    о

    Хариулах
  • 49.185.200.3
    2025/02/17

    Nemj haana gomdol gargah ve ene hunii Tukhain bi hohirogch bna

    Хариулах
  • 66.181.161.209
    2025/02/17

    n

    Хариулах