Согтуурсан үедээ найз залуугаа хөнөөсөн 15 настай охины хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна

Т.Отгонсувд
2025/02/18

Хоёрдугаар сарын 1-ний өдөр 15 настай согтуурсан үедээ найз хөвгүүнээ хөнөөсөн хэрэг гарсан байдаг. 

Хэргийг тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хороололд тус хэрэг гарсан бөгөөд цагдаагийн байгууллагын урьдчилсан шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 15 настай охин 16 настай найз хөвгүүнээ мэсээр хөнөөсөн гэдгийг тогтоосон талаар бид мэдээлж байсан.  

Олны сэтгэлийг сэрдхийлгэж, дуулиан дагуулсан энэхүү хэрэг ямар шатандаа яваа талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Шалтгалтын ажилллагаа үргэлжилж байна. Мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэх мэдээллийг өглөө. 

Тухайн хэргийг үйлдсэн Х гэх охин нь нэг жилийн өмнө харгис хэрцгийгээр бусдыг зодож, хуулийн хариуцлага хүлээлгүй өнгөрсөн байдаг. 

Тодруулбал, Одоогоос нэг жилийн өмнө өсвөр насны охид нийлж үе тэнгийн дээрэлхэл үйлдэж, А охиныг хэрцгийгээр зодож, бичлэг хийгээд түүнийгээ цахим орчинд цацаж байв. 

Тодруулбал, бичлэг дээр өсвөр насны дөрвөн охин хохирогч охины гар, хөлийг дарж, хөдөлгөх боломжгүй болгож байгаад толгойгоор нь удаа дараа шал мөргүүлж, алгадаж өшиглөх зэргээр харгис, балмадаар зодож, хүний санаанд багтамгүй муухай үгсээр харааж, доромжилж байдаг.

Уг бичлэг цацагдсаны дараа бодит мэдээллийг хүргэх зорилгоор манай сайт хүчирхийллийн хохирогч болсон Б.Алтансувдтай ярилцаж, тухайн үед юу болсныг олон нийтэд хүргэж байсан юм. Бүлэг охидын хүчирхийлэл хохирогч охинд амиа хорлох оролдлого хийх хүртэл хүндээр тусч, сургуулиа орхисон тухайгаа ярьж байв.

Энэхүү сэрдхийм үйл явдлын дараа Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэргийг шалгаж эхэлсэн байдаг. Тус цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Болортуяа хэргийг шалгаж, 15 настай М.Халиунаа гэгч нь М.Эгшиглэн, Б.Отгонгэрэл, Л.Амарзаяа нартай бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтаар тогтоосон байдаг.

Улмаар прокурорын байгууллагад хэргийг шилжүүлсэн байна. Гэвч нотлох баримт нь нийтэд ил болсон уг хэргийг Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

Уг асуудлаар бид бүхэн БГД-ийн прокуроын газраас тодруулахад уг хэрэгт холбогдсон Х гэх охин насанд хүрээгүй гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон хэмээн тайлбарлаж байв.

Улмаар хохирогч охины аав манай сайтад хандаж, энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгосонд харамсаж байна. Тухайн хэрэг үйлдсэн охидууд 16 нас  хүрчихсэн, хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээж, дараа дараагийн хор уршгаас сэргийлнэ хэмээн учирлан ярьж байсан юм. 

Тухайн хэргийн талаар бид эргэн мэдээллэх болно. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.169
    Өчигдөр

    Яг үнэндээ 18 настай гэсэн

    Хариулах
  • 202.126.89.221
    2025/02/18

    Хэрэгтнийг өөгшүүлэн хаацайлсны уршигаар рүний амь хохирсон байна. Энэ Халиун гэгч охин биш “тийрэн” байна даа. Нийгэмд хор хөнөөлтэй хүн байна.

    Хариулах
  • 202.126.89.221
    2025/02/18

    БГД-ийн хянхлтын прокурор Батзаяа гэгч авилга авч хэргийг хэрэгсэхгүй болгосон байх магадлал тун өндөр байна даа! Хариуцлага хүлээлгээгүйгээс ухамсар дорой Халиун хүний хүүгийн амийг хохироосон байна. Харамсалтай юм. Батзаяа, Халиун нарыг хамтад нь шалгаж, хариуцлага хүлээлгэвэл зохино. Батзаяагын буруу шийдвэр хүний амь хохирох үндэс суурь болсон бна!

    Хариулах
  • 202.126.89.105
    2025/02/18

    Цагдаа шүүх их бага авилгад идэгдээд ажлаа гүйцэт хийхгүй насанд хүрээгүй хүүхдийн амь нас баталгаагүй хэмжээнд хүргэж байгаа нь маш харамсалтай

    Хариулах