Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг, осол гэмтлийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ц.Баярбилэг: "Баярын өдрүүдээр цагдаагийн байгууллагад нийт 10573 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй 476, зөрчлийн шинжтэй 3915 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 2107 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Сар шинийн баярын өдрүүдээр зам тээврийн осолтой холбоотойгоор нийслэлд нэг, орон нутгийн замд 10 иргэн нас барсан тохиолдол бүртгэгдсэн. Мөн ослын улмаас 41 хүн гэмтэж бэртсэн.
Мөн гэр бүлийн болон ахуйн хүрээнд архидан согтуурсан дуудлага мэдээллийн дагуу 894 хүнийг эрүүлжүүлсэн байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
71.205.4.58
Olon honog amrah Iim urshig Ene dee Negent irsniih tedniiheer ololgui bolohgui gedeg Olson bol 3 hundaga tatah huurai huulitai tatahgui bol teriin ezen toosongui gej gomdono Amardaggui baih ued amardag baij dee Tedniihees garlaa Buxaa tavij baigaarai margaash ajiltan arhi zadlaad yaah ve?Tedniih ch zaaval neg yum gargana daa buten saint l ochie
Хариулах