Н.Учрал: 1xBET-тэй холбоотой 6000 гаруй домайныг хаасан ч шинэ домайнаар үргэлжилсээр байна

С.Гандэлгэр
5 цаг 54 минутын өмнө

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өөрийн цахим хуудаснаа цахим мөрийтэй тоглоомтой холбоотой хуулийн төсөл өргөн барихаа илэрхийллээ. 

Тэрбээр "Цахим мөрийтэй тоглоомын хяналтыг чангатгах хүрээнд 1XBET-тэй холбоотой болон бусад 6000 гаруй домайныг хаав. Гэвч хууль бус үйл ажиллагаа шинэ домайнаар үргэлжилсээр байна. Тиймээс асуудлыг бүрэн шийдэх хууль эрхзүйн зохицуулалтыг боловсруулж дууслаа. УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Хуультай холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ." гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.14
    4 цагийн өмнө

    өөрөө хэн билээ. М-СИ ЭС-ЭЭСЭЭС авлигалын мөнгө авчихаад компанийг нь төлөөлчихөөд .

    Хариулах