Н.Учрал: 1XBET-ийн хар сүлжээг бүрэн таслан зогсоох хуулийн төслийг энэ долоон хоногт өргөн мэдүүлнэ

С.Гандэлгэр
4 цаг 55 минутын өмнө

1XBET-ээр дамжин их хэмжээний валют гадагшаа урсаад байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Үүнтэй хоблогдуулан 1XBET-тэй холбоотой болон бусад 6000 гаруй домайныг хаасан ч хууль бус үйл ажиллагаа шинэ домайнаар үргэлжилсээр байна.

Тэгвэл энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Цахим мөрийтэй, бооцоот тоглоом хүний хөдөлмөрлөж олсон бүхнийг нэг шөнийн дотор үгүй хийж, итгэлийг нь хулгайлж, гэр бүлээс нь эхлээд хайртай бүхнийг нь булааж байна. Тиймээс иргэдийнхээ зовлонгоор завшдаг энэ хар сүлжээг бүрэн таслан зогсоохын тулд хууль эрх зүй, бодлогын түвшинд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажлын хэсэг зогсолтгүй ажилласаар байна. Энэ долоо хоногт УИХ-д холбогдох хуулийн өөрчлөлтийг өргөн мэдүүлнэ" хэмээн цахим хуудастаа мэдээлжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна