Б.Баярбаатар: Дав.Цогтбаатарын бүрэн эрхийн асуудлыг УИХ хэлэлцэхгүй. Хэлэлцвэл үндсэн хуулийн зөрчил үүснэ

С.Гандэлгэр
9 цаг 50 минутын өмнө

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар Хөгжлийн банкны хэрэгт холбогдож шүүхээс ял сонссон талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл дээд шүүхээс тогтоолоо гардаж авсан гэх мэдээлэл байгаа бөгөөд түүний бүрэх эрхийн асуудал хэрхэх талаар Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараас тодрууллаа. Тэрбээр "Дээд шүүхийн гаргасан шийдвэрийг УИХ хэлэлцэх эрх байхгүй. УИХ тэр шийдвэрийг хэлэлцэх эрх зүйн зохицуулалт байхгүй гэсэн үг. Нөгөө талаараа Үндсэн хуулийн 29 дүгээр зүйл дээр УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдсон бол эргүүлэн татна гэсэн заалт байдаг. Харин УИХ-ын тухай хуулийн 9.1.5 дээр УИХ-ын гишүүн нь гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдсон бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын дүгнэлтийг үндэслэн УИХ тогтоол батална, саналыг хураана гэсэн байдаг. Үндсэн хуулийн 29 дүгээр зүйл нь ерөнхий заасан бол УИХ-ын тухай хуулийн 9.1.5 дахь заалт нь нарийн өгсөн ч хоорондоо зөрчилтэй байгаа. Бид өнөөдөр УИХ-ын тухай хуулийн 9.1.5 дахь заалтыг барьж асуудлыг хэлэлцэх нь магадгүй Үндсэн хуулийн зөрчил рүү орох нөхцөл байдал харагдаж байгаа" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна