Өнгөрсөн онд 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөж, цогцсыг нь чемодан болон хувцасны шүүгээнд нуусан хэрэг гарсан.
Уг хэрэг шалгагдсаар мөрдөн байцаалтад буцаасан ч прокурор эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Прокурорын гаргасан гомдлыг өнөөдөр хэлэлцэхээр товложээ.
Хэргийг эргэн сануулбал, Чингэлтэй дүүргийн 13-р хороонд оршин суух 16 настай эмэгтэй Ш-ыг 20 настай иргэн Д архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цахилгааны утсаар хоолойг нь боож хөнөөж цогцсыг нь жижиг зөөврийн чемоданд хийсэн байжээ.
Мөн тухайн этгээд 32 настай эмэгтэй З-ийн амь насыг хохироож, скочоор ороон хувцасны шүүгээнд хийсэн байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна