"Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” нүүр ам судлалын үндэсний зөвлөгөөн II төрийн ордонд болж байна.
Энэ үеэр салбарын сайд Т.Мөнхсайханаас шүдний өвчлөл, донорын тухай хууль болон цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.
Т.Мөнхсайхан: "1999 оноос хойш өнөөдрийг хүртэл шүдний төсөл хөтөлбөрүүдийг хийж хэрэгжүүлсэн байна. Гэтэл хүн амын дундах шүдний өвчлөл буураагүй нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Тиймээс хүүхдүүдийнхээ шүдэнд илүү анхаарах хэрэгтэйг харуулж байгаа юм. Хүүхдэд сүүн шүд ургаснаас нь эхлээд буюу зургаан сартайгаас нь эхлээд шүдийг нь угаах, анхаарал хандуулах ёстой гэсэн боловсролыг олгох ёстой болоод байна.
Бид эрт илрүүлгийн аяныг эхлүүлж нэгдүгээр ангийн хүүхдүүдэд нүд, шүд зүрхний үзлэгийг хийж байгаа. Шүдний үзлэг хийхэд 95 орчим хувь нь шүдний өвчлөлтэй байсан. Үүн дээр үндэслээд үзлэг хийсэн бүх хүүхдэд фтор түрхээд дараагийн өвчлөлөөс нь сэргийлэх арга хэмжээ авч байгаа юм.
Нөгөө талаасаа хүүхдүүд болон эцэг эхчүүд шүдээ яаж зөв техниктэй угаах вэ гэдэг боловсрол мэдлэгийг олгож байгаа юм.
Шүдний өвчлөлөөр дамжуулаад маш олон төрлийн өвчний суурь үүсдэг. Тиймээс шүдний өвчлөлд онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай .
Бид 24/3 гэдэг бодлогыг эхлүүлж байгаа. 24 цагт дор хаяж гурван удаа шүдээ угаах ёстой. Ингэж байж өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадна"
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна