Автобусны жолооч шатаж байсан байшингаас 30 настай залуу, 10 настай хүүхдийг аварчээ

Х.Есү
10 цаг 21 минутын өмнө

Автобусны жолооч ажил үүргээ гүйцэтгэж явахдаа шатаж байсан байшингаас хоёр иргэний амийг аварчээ. 

2025 оны гуравдугаар сарын 20-ны 08:00 цагийн орчимд жолооч Д. Азжаргал сэлхийн 3-р буудлын зүүн талд нэгэн айлын амбаараас утаа гарч буйг анзаарсан байна.

May be an image of fire and text

Жолооч тэр даруй тээврийн хэрэгслээ зогсоон, гүйж очиход хашааны хаалга цоожтой байсан бөгөөд нэгэн залуу галын дуудлага өгсөн байжээ. 

Д.Азжаргал хөрш айлын хаалгыг нүдэн “Хүн байна уу?” гэж асуухад дотроос нь хүнтэй гэж хариулжээ. Тэр даруй хашааг давж, байшингийн цонхыг хагалан орсноор 30 орчим насны нэгэн залууг сэрээж амжсан байна. 

Мөн 9-10 орчим насны хүүг хамт орсон залуутайгаа нийлж өргөн гаргаж, галын аюулаас эсэн мэнд аварчээ.

May be an image of trolley and text



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 14.1.81.158
    5 цагийн өмнө

    Сэтгэлтэй сайн залууд баяр хүргэе!

    Хариулах
  • 122.201.31.158
    8 цагийн өмнө

    Мундаг сайхан сэтгэлтэй залууд баяр хүргэж сайн сайханыг хүсье. Том буян болжээ сайн байна.сайн сайхан буян нь дэлгэрч яваг

    Хариулах
  • 202.72.245.209
    8 цагийн өмнө

    sain zaluu bna. Dandaa sainaar dursagdaj yvna .

    Хариулах
  • 202.9.40.39
    9 цагийн өмнө

    Тухайн үед анзаараагүй бол сүйд болох байж.Азтай хүмүүс байна.Аварсан жолоочид талархал илэрхийлэн сайн сайхан бүхнийг ерөөе.

    Хариулах