Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн Вашингтон Кэпиталз багийн тоглогч Александр Овечкин Үндэсний хоккейн лигийн улирлын тоглолтуудад 895 дахь гоолоо оруулж, бүх цаг үеийн дээд амжилт тогтоолоо. Тэрбээр домогт Уэйн Гретцкигийн 894 шайб оруулсан амжилтыг эвдэж, өөрөө домог боллоо.
Түүнийг “Айлендерс” багийн хаалганд дээд амжилт тогтоосон шайбаа оруулсны дараа тоглогчид ч, үзэгчид ч тоглолтын талаар ор тас мартаж, бүгд түүхэн мөчиг тэмдэглэхээр яарчээ.
ҮХЛ амласан ёсоороо тоглолтыг шууд зогсоож, “Ови, Ови“ хэмээн орилолдох үзэгчдийн уухайн дор талбай дээр баярын ёслолыг зохион байгуулсан байна.
Энэ үеэр дэлгцэнд түүний хамгийн гоёмсог гоолуудыг толилуулжээ. Мөн эхнэр Анастасия болон ээж Татьяана Овечкинагийн мэндчилгээг хүргэсэн байна.
Дээд амжилтаа эвдүүлсэн домогт канад тоглогч Уэйн Гретцки талбайд гарч, баяр хүргэн үг хэлжээ. Тэрбээр дээд амжилтыг нь эвдсэн А.Овечкинд баяр хүргэж, алиалж, хошигнон үзэгчдийг хөгжөөсөн аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна