Олон улсын дугуйн холбоо улсуудын чансааг шинэчлэн гаргажээ. Монгол Улсын эрэгтэй элит баг энэ удаад 1047.1 оноотой 37 дугаар байрт орж ирлээ.
Манай баг өмнөх чансаанд 40 дүгаар байрт бичигдэж байсан бол энэ удаад байраа гурваар ахиулж 37-д жагсахын зэрэгцээ урдаа алдаад байсан БНХАУ-ыг гүйцэж, Азидаа Казахстан /27/, Японы /33/ дараа эхний гуравт эрэмбэлэгдэж байна.
Мөн энэ он гарсаар хамгийн өндөр чансаандаа хүрэв. Манай ард Тайланд 904 оноотой 39, БНХАУ 878 оноотой 40 дүгээр байрт явна.
Дэлхийн чансааг тэргүүлэгч гурван багийн байрт өөрчлөлт гарсангүй, Бельги /20424.7/, Словен /17070.1/, Испани /15724.4/ тэргүүлж явна. Харин зургадугаарт байсан Итали /13149.5/ хоёр байр өгсөж дөрөвт, долдугаарт байсан Недерланд /11968.3/ мөн хоёр байр өгсөж тавдугаарт бичигдсэн бол Дани таваас зургаа руу, /11889.8/ Франц /11576.8/ дөрвөөс долоо руу буужээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна