Euro-football.ru Монголын хөлбөмбөгт болсон онц содон тохиолдлын талаар мэдээлжээ

Zuv.mn
7 цаг 31 минутын өмнө

Монголын хөлбөмбөгийн холбооны лигийн “Төв азарганууд” баг уржигдар “Бишрэлт хоромхон” багийг 2:1-ээр хожжээ. Энэхүү тоглолтын талаар хойд хөршийн хөлбөмбөгийн том сайт Euro-football.ru мэдээлсэн байна. Учир нь, Төв аймгийн баг лигийн эхний 12 тоглолтдоо дараалан хожигдож, 122 гоол алдсаны дараа анхны хожлоо авсан нь редакторынх нь сонирхлыг татжээ.

Ингэж хожсоноороо “Төв азарганууд” баг хөлбөмбөгийн бүх цаг үеийн түүхэн дэхь анти рекордыг давтах аюулаас ангижирсан юм. 2020 онд Дээд лигийн “Сумида Жепро” баг бүтэн улирлын турш нэг ч оноо авч чадаагүй нь одоогоор Монголын хөлбөмбөгийн лигийн түүхэн дэхь анти рекорд юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна