Монгол Улс АНУ-аас цагаач хүлээж авах уу

Х.Батсайхан
2025/04/09

-АНУ-ын албадан буцаах цагаачдыг нь байршуулах боломжтой улсын жагсаалтад Монгол оржээ-

АНУ цагаачдад үүд хаалгаа хааж, нэгэнт ороод ирчихсэнийг нь эх оронд нь албадан буцааж байгаа билээ. Тэгвэл Вашингтон цагаачдыг нутаг руу нь буцаахын хажуугаар өөр улс орнуудад шилжүүлэн суурьшуулах арга хайж байгаа бөгөөд боломжтой газруудыг жагсаасан байна. Хамгийн сонирхолтой нь цагаач шилжүүлэн суурьшуулах боломжтой улсуудынх нь жагсаалтад Монгол улс оржээ. “The Wall Street Journal” сэтгүүл энэ талаар мэдээллээ.

Сэтгүүлийн олсон албаны эх сурвалжийн хэлснээр, Вашингтоны засаг захиргаа энэ асуудлаар Африк, Өмнөд Америк, Зүүн Европын нэг бус улстай холбогдож, албан ёсоор харилцаа үүсгээд байгаа аж.   

Тодруулбал, Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа цагаач шилжүүлэн суурьшуулах улсуудтай хийх гэрээний хэд, хэлдэн загварыг бэлэн болгож, ажил хэрэг болгоход бэлтгэсэн гэнэ. Энэ нь тухайн цагаачдын төрөлх эх орон нь эргүүлж авахаас татгалзаж байгаатай холбоотой юм байна.  

“WSJ”-д бичсэнээр АНУ цагаач хүлээн авч суурьшуулах боломжтой хэмээн үзэж жагсаасан улсуудын дотор Ливи, Руанда, Бенин, Эсватини, Молдав, Монгол, Косово улсууд байгаа гэнэ. Эх сурвалжийн хэлснээр, эдгээр улсууд хэрвээ Вашингтоны саналыг хүлээн авч цагаач суурьшуулахыг зөвшөөрвөл санхүүгийн тусламжаас гадна Д.Трампын засаг захиргаанаас улс төрийн дэмжлэг болон бусад боломжуудыг хүртэх юм байна.  

АНУ-ын хувьд, хүлээн авсан цагаачдын тоо нь Жо Байдены засаглалын жилүүдэд эрс өссөн бөгөөд 2020 онд 824,000 цагаач хүлээж авч байсан бол 2023 он гэхэд дөрөв дахин өсөж, 3.3 саяд хүрчээ. АНУ-д төрөөгүй мөртлөө АНУ-д амьдарч байгаа иргэдийн тоо нь 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар 51.8 сая болж, нийт хүн амынх нь 15.6 хувийг эзлэх болсон байна. Энэ нь тоогоор ч, нийт хүн амд эзлэх хувь хэмжээгээр ч бүх цаг үеийн дээд үзүүлэлт гэжээ.   

Д.Трампын засаг захиргаа өнгөрсөн сарын эхээр цагаачдыг албадан буцаах үе шаттай төлөвлөгөө боловсруулсан бөгөөд эхний ээлжинд 2022 оноос хойш Украинаас ирсэн 240,000 цагаачийн эрхзүйн статусыг хасахаар болсон бөгөөд ингэснээр тэднийг эх орон руу нь буцаах үйл явц хурдасна гэж үзэж байгаа юм байна. 



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.16
    2025/04/09

    Өө наадахыг чинь Гантөмөр, Доржханд, оюукын шийдвэр

    Хариулах
  • 66.181.190.9
    2025/04/09

    Teguul tgd l duusaa shuu dee ene uls... Arai ch huleej avkui blgui dee

    Хариулах
  • 139.5.219.237
    2025/04/09

    Дээрэлхэж ханахгүй юмаа

    Хариулах
  • 202.126.88.91
    2025/04/09

    юун манжийн дарлал цаашаа болж монголчуудын хувьд сүйрэл , өөрсдөө сүйрч бна гээд гаргаж байгаа биздээ гэмт хэрэгтнүүдээс болж !!!

    Хариулах
  • 202.126.88.91
    2025/04/09

    за ёстой гамшиг болно ингэхгээд байсан юмаа !!!

    Хариулах
  • 66.181.186.73
    2025/04/09

    Хөрш 2 улс зөвшөөрөхгүй ээ. Хэрэв цагаачдыг оруулбал хөрш улсууд маүүд хаалгаа хаах байлгүй.

    Хариулах
    • 66.181.186.73
      2025/04/09

      Манайд

  • 66.181.186.73
    2025/04/09

    Донгос

    Хариулах
  • 103.57.92.63
    2025/04/09

    Цагаачдыг бүү оруул.

    Хариулах