Монгол улсад зохион байгуулагдаж буй Олон улсын сагсан бөмбөгийн холбооны эмэгтэй Aзи тивийн аварга шалгаруулах "B" дивизоны Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээний хоёр дахь тоглолтоо манай шигшээ баг өнөөдөр 15.00 цагаас "UG arena"-д Хятадын Тайванийн багтай хийнэ.
Манай баг өчигдөр Хятадын Хонконгийн багийг 65-57 оноогоор хожиж эхний ялалтаа авсан бол Хятадын Тайванийн баг өмнөх тоглолтод Хятадын Хонконгийн шигшээг 92-47 оноогоор хожсон юм. Өнөөдрийн тоглолтод хожсон нь хэсгээ тэргүүлнэ.
FIBA-аас зохион байгуулдаг эмэгтэй сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аварга шалгаруулах B
зэрэглэлийн тэмцээн долоодугаар сарын 13-20-д Хятад улсад болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.184.101
Холын шидэлтүүдээ чөлөөтэй боломж бүрийг ашиглаж хийх хэрэгтэй. Тэгвэл хожино. Ер нь манай эрэгтэй эмэгтэй шигшээгийн тоглолтоос харахад дасгалжуулагч нар ялангуяа гадаад дасгалжуулагчид манайхны холын шидэлтийг хориглоод байх шиг санагддаг.
Хариулах202.9.46.84
ОХИД МИНЬ УРАГШАА!
Хариулах